“Доха Мастерс”-ын гурав дахь өдөр Г.Алтанбагана, Ө.Дүүрэнбаяр нар зодоглоно

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохиож буй “Doha-2021 World Masters” тэмцээний гурав дахь өдрийн барилдаанууд өнөөдөр болно. Хуваарь ёсоор Эмэгтэй -78кг, +78кг, Эрэгтэй -90кг, -100кг, +100кг жингийн барилдаанууд болох юм.

Энэ өдөр манай улсаас -90кг жинд Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт, ОУХМ Г.Алтанбагана, +100кг жинд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Ө.Дүүрэнбаяр нар зодоглоно.

Тэмцээний урьдчилсан барилдаанууд 15.00 цагаас Judo youtube сувгаар үзэх гарах бол финалын барилдааныг 22.00 цагаас С1 болон SPS National сувгаар үзэх боломжтой.

Эх сурвалж: МЖБХ

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn