БНСУ-д ажиллаж, амьдарч байсан 22 монгол иргэн ор сураггүй алга болоод байна

БНСУ-д ажиллаж, амьдарч байсан 22 монгол иргэн ор сураггүй алга болсон талаар Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамнаас албан ёсоор мэдээлжээ. Уг мэдээллийг сураггүй алга болсон иргэдийн ар гэрийнхэний гаргасан мэдээллийн дагуу эрэн сурвалжилж эхэлжээ. Эдгээр иргэдийн ихэнх нь БНСУ-д хөдөлмөр эрхлэхээр ирсэн бөгөөд зарим нь хууль бусаар амьдарч байгаад сураггүй алга болсон аж. Одоогоор хайж байгаа иргэдийн дунд 10 жил холбоо бариагүй иргэн ч байгаа аж.

Эдгээр иргэдийн мэдээллийг Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамны албан ёсны http://www.mongolembassy.com сайтад байршуулсныг дор зураг хэлбэрээр хавсаргав. Эдгээр иргэдийг харсан бол Элчин сайдын яаманд шууд мэдэгдэхийг хүсчээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn