ШАДАР САЙД АМЧАМ АНУ-ЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос КОВИД-19 халдварын цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээг бүхий талаар дэмжин, хамтран ажиллаж, хандив, дэмжлэг үзүүлж ирсэн танхимын гишүүн байгууллагуудад талархал илэрхийллээ.
Ам Чам АНУ-ын худалдааны танхимын ТУЗ-ын дарга Стив Поттер АНУ болон олон улсын түвшинд “КОВИД-19” цар тахлын үед авч хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийн бодлого, халдвар хамгааллын дэглэмийн талаар мэдээлэл өглөө.
Шадар сайд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал болон Коронавирусийн үед авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа, вакцинжуулалтын талаар мэдээлэл хийлээ. Мөн гишүүн байгууллагуудын сонирхсон асуултад хариуллаа.
Цахим уулзалтаар АмЧам АНУ-ын худалдааны танхимаас авч хэрэгжүүлж буй ажлууд болон цаашид Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.Тэр дундаа эдийн засаг, хувийн хэвшлийг дэмжин ажиллах болон “КОВИД-19” цар тахлаас үүдэн бий болсон сөрөг үр дагаврыг арилгах, эдийн засгийг сэргээх үйл ажиллагаанд бизнесийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдын хувь нэмэр чухал байгааг талууд онцоллоо.
Цаашид АНУ-ын худалдааны танхимтай санал бодлоо хуваалцаж, харилцан ашигтай түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах талаар талууд санал нэгдэн идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.
Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn