ЕБС-ийн сурагчдын хичээл хоёрдугаар сарын 1-нээс теле болон цахим хэлбэрээр эхэлнэ

Ерөнхий Боловсролын Сургуулийн/ЕБС/ сурагчдын II улирлын хичээл 2021 оны хоёрдугаар сарын 1-нээс теле хичээлээр эхлэх шийдвэр үргэлжлэхийг ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ. Манай улсад коронавирусийн халдварын тархалт зогсоогүй тул теле хичээл хэвээр байх нь. БШУЯ-наас “Хичээл сургалтын үйл ажиллагааг теле болон цахим хэлбэрээр явуулахад бэлэн байгаа. Теле хичээлүүдийг бэлдсэн” гэв.

Тус яамнаас гуравдугаар сарын 1-нээс сурагчдыг танхимаар хичээллүүлэх саналаа УОК-т Даваа гарагт хүргүүлсэн байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд уг саналыг танилцуулахыг хойшлуулжээ. Улсын Онцгой Комиссын 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Нийслэлийн хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын телевизүүдийн холбоо хамтран теле хичээлийг хуваарь гарган явуулж байгаа билээ.

Их, дээд сургуулийн оюутнуудын амралт хоёрдугаар сарын 15-н хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn