Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарлаа

2021 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоожээ.

Шалгалтын бүртгэлийг 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагаас хоёрдугаар сарын  25-ны өдрийн 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд цахимаар бүртгэнэ.

Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2021 оны гуравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Шалгалттай холбоотой мэдээ, мэдээллийг тухай бүрт мэдээлэх болно хэмээн Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn