“Гялгар уутгүй хамт олон ” “Challenge” –ийг эхлүүллээ


Хүн амын дунд өргөн хэрэглэдэг гялгар уутыг хар тугалга хайлуулж химийн бодисоор хийдэг тул гялгар уутанд хүнсний бүтээгдэхүүнийг хийхэд урвалд орж, бензол, формальдегид зэрэг бодисыг ялгаруулан хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн гялгар уут нь ил задгай хаягдахад 100-500 жил хөрсөнд задрахгүй удаан байдаг ба байгаль орчныг бохирдуулж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг судлаачид тогтоосон байдаг.
Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 6-р сарын 20-ны өдрийн 189 дугаар тогтоолоор 2019 оны 3-р сарын 1-нээс эхлэн 0.033 мм ба түүнээс нимгэн гялгар уутыг хэрэглэхийг хориглосон.
Энэхүү үйл ажиллагааг дэмжиж, байгал орчин, хүний эрүүл мэнд сайн сайхны төлөөх ЭКО- хандлагыг өргөжүүлэх зорилгоор Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын хамт олон “ГЯЛГАР УУТГҮЙ ХАМТ ОЛОН” уриалгыг дэвшүүлж, нийт иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг энэхүү хөдөлгөөнд нэгдэхийг хүсч, “CHALLENGE” – хариу дуугарч дэмжих хөдөлгөөнийг эхлүүллээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn