ХОМ: 22 гишүүний хөрөнгө “ОГЦОМ” өсжээ

АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг нэгтгэж, цахим хуудастаа байршуулсан. Ингэснээр парламентын гишүүд хэдий хэрийн орлоготой, өнгөрсөн жилийнхээс буурч, өссөн эсэх нь ил болоод буй.

MEDEE.MN МЭДЭЭЛЛИЙН САЙТ ТӨРИЙН ӨНДӨР ДЭЭД АЛБАН ТУШААЛТНУУДЫН 2018 ОНЫ ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ ЦУВРАЛААР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

Энэ удаад бид УИХ-ын 76 гишүүний хөрөнгө өмнөх он буюу 2017 ямар байсан, 2018 онд хэрхэн нэмэгдэж өссөнийг харьцуулан хүргэж байна. Гишүүдийн өөрийнх нь орлого, гэр бүлийн гишүүдийн орлого, орон сууц барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, мал зэрэг нь өссөн 22 гишүүн байгаа аж. Хамгийн багадаа гурван саяас хэдэн тэрбумаар өссөн үзүүлэлт байна. Тухайлбал, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн хувийн орлого 2017 онд 22 сая байсан бол 2018 онд 12 тэрбум болтлоо өсчээ. Хачирхалтай нь тэрээр гэр бүлийн орлогоо 0 гэж мэдүүлсэн байна. Мөн УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын өөрийн орлого мөн 22 сая төгрөгөөс 13 тэрбум болтлоо огцом өссөн аж. УИХ-ын гишүүн Л.Болдын өөрийн орлого 122 саяас 1,2 тэрбумд хүрч огцом өссөнийг доорх хүснэгтээс харж болно.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn