Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км замыг дотоодын нөөц бололцоогоо ашиглан барина

Засгийн газар хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр:

-Засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн замын 247 км замыг барих үйл ажиллагааг идэвхжүүлэх тогтоол гарч байсан. Өнөөдөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км замыг өөрсдийн дотоодын нөөц бололцоогоо ашиглан барих шийдвэр гаргалаа. Учир нь энэ жил “Эрдэнэс тавантолгой” 807 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Үүний 750 тэрбум төгрөгийг Монголын төмөр замын бондыг худалдан авах замаар барихаар болж байна. Бонд гаргагч нь Монголын төмөр зам, худалдан авагч нь “Эрдэнэс тавантолгой” хэрэгжүүлэгч нь ЗХЖШ. Өмнө нь “Дорнын зам” компаниас нэг км төмөр замыг 3.2 сая ам.доллараас барих санал ирсэн. Өөрсдөө барих болсон учир саналаа татсан. Монголчууд өөрсдөө барихад 1.2 сая ам.долларт багтааж байна. ЗХЖШ-т судалгаа хийсэн. 1800 цэргийн албан хаагч, зэвсэг, техник шаардлагатай. Таван рот 30:30 км төмөр зам барихаар тооцсон. Энэ зам дээр 30 сая тонн нүүрс тээвэрлэх бололцоотой. Нийтдээ Тавантолгойгоос 60 сая тонн нүүрс тээвэрлэх тооцоо байна хэмээлээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn