АстраЗенека вакциныг Энэтхэг улсаас хүлээн авлаа

АстраЗэнэка вакцины 150 мянган хүн тунг Энэтхэг улсаас хүлээн авлаа гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Оксфордын АстраЗэнэка вакцины эхний татан авалтын нислэг Чингис хаан ОУ-ын нисэх буудалд газардлаа.

Дархлаажуулалт маргааш эхлэх бөгөөд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн байгууллагын алба хаагчдыг эхлээд дархлаажуулах юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ коронавирусийн эсрэг вакцины анхны тунг хийлгэнэ гэж мэдэгдсэн билээ.

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх AstraZeneca вакциныг манай улсад буцалтгүй тусламжаар өгч буйг хэллээ.

Вакцин хүлээн авах үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон бусад төлөөлөл оролцсон бөгөөд дээжийг Шадар сайдад хүлээлгэн өглөө.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn