ЭМДЕГ: Төрөлхийн гажиг засах мэс заслын зардлыг 100 хувь ЭМД-ын сангаас гаргана

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ЭМДҮЗ-ийн 2021 оны “Төлбөрийн хэмжээ,төлбөрийн арга, журам батлах тухай” 03 дугаар тогтоолын талаар өнөөдөр мэдээллээ.

ЭМДЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Гийхнаран “ЭМДҮЗ-ийн 2021 оны “Төлбөрийн хэмжээ,төлбөрийн арга, журам батлах тухай” тогтоолд өмнө нь байгаагүй гол онцлог зүйлүүдийг танилцуулъя. “Зүрх мартахгүй” төслийн хүрээнд хийж байгаа зүрхний төрөлхийн гажиг заслын мэс засалд ЭМД-ын сангаас  гурван сая төгрөг олгож байсан. Харин шинэ тогтоолоор тохиолдол бүрд найман сая төгрөгийн санхүүжилт гаргахаар болсон. Ингээд төрөлхийн гажиг засах мэс заслын бүх зардал 100 хувь ЭМД-ын сангаас  гаргана. Мөн хорт хавдрын тусламж үйлчилгээг 100 хувь ЭМД-ын сангаас санхүүжүүлэхээр болсон. Төрийн болон хувийн хэвшлийн даатгалын байгууллагатай гэрээтэй эмнэлэг дээрх өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийхэд даатгалын сангаас 70 хувь, иргэнээс 30 хувийг нь гаргахаар болсон” гэв.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тус төслийг Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу эрүүл мэндийн даатгалын цахим хуудсанд санал авахаар байршуулж байв. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолд Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн хэмжээг тусгасныг хүргэж байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn