“Алтанбулаг” боомтоор 43 иргэнийг татан авлаа

 

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр “Алтанбулаг” боомтоор ОХУ-аас 43 иргэнийг татан авлаа. Хил нэвтэрсэн зорчигчдын биеийн халууныг хэмжин эрүүл мэндийн байдалд хяналт, тандалт хийж “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийж ажиллалаа гэж Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албанаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn