Трампын нууцыг илчилсэн сэтгүүлчид Пулитцерын эзэд боллоо


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампийн санхүүгийн луйвартай холбоотой нууц материалыг нийтийн хүртээл болгосон Америкийн “Нью Йорк Таймс” сонин сэтгүүл зүйн салбарын “Оскар “гэгддэг Пулитцерын шагналыг хүртсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Тус сонины сэтгүүлчид болох Дэвид Барстоу, Сюзэнн Крейг, Расс Бюттнер нар 18 сарын хугацаанд дээрх асуудлаар мөрдлөгө явуулсан.

Трамп олон жилийн турш өөрийнхөө хүчээр баяжиж, тэрбумтан болсон хэмээн бусдад гайхуулдаг. Гэхдээ бодит амьдрал дээрээ тэрбээр эцгийнхээ хууль бус бизнесийг татвараас зугтаах, олон хууль бус үйлдэл хийснийхээ шанд их хэмжээний мөнгөтэй болсныг сэтгүүлчид тогтоосон юм.

Мөн Трампын бэлгийн амьдралтай холбоотой нууц мэдээллийг задруулсан “The Wall Street Journal” сонин Пулитцерын шагнал хүртжээ.

Трампын хувийн өмгөөлөгч түүнтэй бэлгийн харьцаанд орсон гэх хоёр эмэгтэйд их хэмжээний мөнгө өгч, нууц хадгалах гэрээ байгуулсан гэдгээ шүүхийн үеэр хүлээсэн юм.

Филиппийн хар тамхины дайны талаар сурвалжилсан “Associated Press” агентлаг,, Роханжи үндэсний эсрэг явуулж буй цэргийн ажиллагааны талаар мэдээлж, өдгөө Мьянмарт хоригдож буй Ройтерс агентлагийн сэтгүүлчид Пулитцерын шагнал хүртжээ.

“Pittsburg Post” сонин “Sun Sentinel” сонин мөн шагналын эзэд боллоо.

Б.Дэлгэрцэцэг www.shuud.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn