“Номадик баллет” сонирхогчдын IV уралдаан зохион байгуулагдлаа


Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд хүүхдийн хөгжил, оролцоог дэмжсэн, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг талуудтай хамтран зохион байгуулж, хүүхдэд сонгодог урлагаар дамжуулан хөгжлийн орчин үйлчилгээг үзүүлэх, төлөвшлийг бий болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Сонгодог урлагаар дамжуулан хүүхдийг төлөвшүүлэх үйл ажиллагааг Номадик балет продакшн, Сонгодог соёл клубтэй хамтран “Номадик балет” сонирхогчдын дөрөвдүгээр уралдааныг энэ сарын 14-ны өдөр зохион байгууллаа. Уг уралдаанд нийт 323 хүүхэд оролцож, гурван насны ангиллаар 25 хүүхэд шагналт байранд шалгарсан. Шилдэг хүүхдүүдэд медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, шилдэг хамтлагт цом, шилдэг дасгалжуулагч багшийг шагналаа гэж Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn