Чингисийн талбайн газрыг хувь хүнд хууль бусаар эзэмшүүлсэн баримт дэлгэлээ


Улсаа аврах ард түмний хөдөлгөөнөөс Чингисийн талбайд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд төв талбайн газрыг хувь хүнд эзэмшүүлж, барьцаанд тавьсан баримтыг дэлгэлээ. Тиймээс газар эзэмших эрхийг цуцлах шаардлагыг нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд хүргүүлж буй аж.Чингисийн талбайн газрын 50 хувийг нийслэлийн Засаг даргын 2006 оны захирамжаар ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгт хууль бусаар шилжүүлсэн байна. Цаашлаад Улаанбаатар хотын банкинд 8.6 сая ам.долларын барьцаанд тавьжээ. Тухайлбал, 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдөр 500 сая төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 4 сая ам.долларын, 2018 оны 06 сарын 27-нд 4.4 сая ам.долларын нийт 8.6 сая ам.долларын барьцаанд тавьсан гэх баримтыг тэд дэлгэлээ. Тиймээс газрын эрхийг цуцалж, шаардлагын хариуг 72 цагийн дотор өгөхийг хотын даргаас хүсэв.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn