Манай улс 7.8 сая тонн нүүрс экспортолж, 644 сая ам.долларын орлого олжээ


Нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 15 хувиар өсжээ. Түүнчлэн нүүрсний орлого 130 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Тодруулбал, энэ оны эхний улирлын байдлаар манай улс 7.8 сая тонн нүүрс экспортолж, 644 сая ам.долларын орлого олов.

Өнгөрсөн онд манай улс 36.5 сая тонн нүүрс экспортолж, түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Тэгвэл энэ онд 42 сая тонн нүүрс зарахаар төлөвлөөд буй. Зарим шинжээчдийн үзэж буйгаар энэ хэмжээг биелшгүй гэж үзэж байгаа юм. Харин төсөвт төлөвлүүлэх 1.3 их наядыг бол нүүрсээ чанаржуулж зарснаар төвлөрүүлэх боломжтой гэдгийг тайлбарлаад байгаа. Энэ талаар Эдийн засагч Л.Наранбаатар “Манай улс 42 сая тонн нүүрс экспортолно цаг хугацааны хувьд боломжгүй. Гэхдээ төсөвт суулгасан татварын орлогоо бүрдүүлж болно. 70 ам.доллараар зарж байгаа нүүрсээ татаад, 200 ам.доллараар буюу баяжуулсан нүүрсээ илүү зарвал татварын орлого бүрдэх боломж байгаа. Өөрөөр хэлбэл, 42 сая тонн нүүрс борлуулахгүй ч тооноос чанар руу шилжээд татварын орлогоо бүрдүүлэх арга юм” хэмээн тайлбарласан.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

ЭМГЭНЭЛ

2019-05-18

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn