Баян-Өлгий аймагт коронавирусийн батлагдсан тохиолдол бүртгэгдсэн тул 48 цагийн хугацаатай тэг зогсолт хийж байна

Баян-Өлгий аймгийн Онцгой комиссоос коронавирусийн батлагдсан тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор энэ сарын 6-ны 06:00 цагаас эхлэн аймгийн хэмжээнд 48 цагийн хугацаатай тэг зогсолт хийх болсныг өчигдөр мэдээлсэн байна.

Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад дөрөвдүгээр сарын 4-ний өдөр тус аймагт очсон иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн нь батлагджээ. Тухайн иргэнтэй хамт явсан есөн хүнийг хоёр газарт тусгаарласан байна. Халдвартай нь батлагдсан иргэн архаг өвчтэй учир аймагтаа тусгаарлагдан эмчлүүлж байгааг албаны зүгээс мэдээллээ.

Улмаар аймгийн Онцгорй комиссоос дөрөвдүгээр сарын 5-ны 19:00 цагаас эхлэн аймгийн төв, сумын төвүүдээс орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Харин аймгийн хэмжээнд хийх тэг зогсолтыг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 6-ны 06:00 цагаас эхлүүлжээ. Энэ хугацаанд хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын /төрийн болон нутгийн захиргааны байгууллага, сургууль, цэцэрлэг/ үйл ажиллагааг зогсооно.

Тэг зогсолтын хугацаанд өнгөрсөн сарын 26-29-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ирж буяны ажилд оролцоод Ховд аймаг руу буцаж очоод халдвар авсан нь батлагдсан иргэний ойрын болон дам харьтагчдыг цагдаа, тагнуул, онцгой байдлын байгууллагын дэмжлэгээр өргөн хүрээнд илрүүлж, шинжилгээ хийхээр болжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn