Боксын Залуучуудын ДАШТ-нд манай улсын найман тамирчин оролцоно

Боксын Залуучуудын ДАШТ-нд манай улсын найман тамирчин оролцоно

Польш улсын Кельце хотод энэ сарын 11-нд эхлэх Боксын Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ манай улсаас найман тамирчин оролцоно.

Тэмцээнд оролцох Боксын залуучуудын үндэсний шигшээ баг тамирчид Польш улсад хамтарсан бэлтгэлд гарчээ.

Шигшээ багийн дасгалжуулагчаар Т.Чулуунтөмөр, Ж.Еркин, Т.Ганзориг нар ажиллаж байгаа бөгөөд тэмцээнд:

Эрэгтэй:

  • Энхзоригтын Сүхбат 52 кг
  • Баярсайханы Алтантулга 57 кг
  • Ганбаатары Ган-Эрдэнэ 60 кг
  • Асхары Жандос 69 кг

Эмэгтэй:

  • Даваазоригийн Номин-Эрдэнэ 48 кг
  • Алтанбекийн Хулан 51 кг
  • Төгсжаргалын Номин-Эрдэнэ 57 кг
  • Ганзоригийн Бадмаараг 60 кг жинд тус тус өрсөлдөнө.

Эх сурвалж: Монголын Боксын холбоо

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn