Ц.Цогтбаатар, О.Ууганбаатар нар Ази Номхон далайн бүсийн аварга боллоо


Ази Номхон далайн бүсийн орнуудын АШТ Арабын нэгдсэн Эмират улсын Фужаирах хотноо болж байна. Тэмцээнд Ази-Номхон далайн бүсийн /Австрали, Гуам зэрэг/ 40 улсын 273 /эрэгтэй 174, эмэгтэй 99/ жүдоч хүч бяр, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Манай улсаас уг тэмцээнд эрэгтэй 9, эмэгтэй найман жүдоч барилдаж байгаа юм. Өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, 81, эмэгтэйчүүдийн 48, 52, 63, 70 кг-ын жингийн барилдаан болж, манай бөхчүүд хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ.

73 кг-ын жинд ОУХМ Ц.Цогтбаатар шигшээ барилдаанд дэлхийн аварга Ан Чан Римыг цэвэр ялж аваргалсан бол 81 кг-ын жинд ОУХМ О.Ууганбаатар алтын төлөө Узбекийн Ш.Болтабоевыг ялжээ. 60, 66 кг-д Э.Ариунболд, Ё.Басхүү нар хүрэл хүртсэн байна. Ийнхүү эхний өдөр эрэгтэйчүүд бүх жинд медаль дээр бууж, өнгөтэй байгаагаа харуулсан юм. Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд залуу тамирчин С.Лхагвасүрэн узбекийн бөхөд хожигдож мөнгөн медаль хүртсэн. Манай бөх хагас шигшээд Японы Ирина Цацакаваг ялжээ. Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд залуу ОУХМ Б.Ганхайч аваргын төлөө БНХАУ Ян Жаншиад хожигдож, мөнгөн медаль дээр буусан байна.

Эхний өдрийн дараах байдлаар багийн дүнг Монгол улс тэргүүлж, Япон, БНХАУ удаалж явна. Өнөөдөр манайхаас МУГТ Л.Отгонбаатар, МУГТ Ө.Дүүрэнбаяр тэргүүтэй бөхчүүд барилдана.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

ЭМГЭНЭЛ

2019-05-18

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn