Ж.Ариунжаргал “Белый месяц” уралдааны гуравдугаар байрт оржээ

“The Voice of Mongolia” шоуны шилдэг дөрвөн оролцогчийн нэг Ж.Ариунжаргал ОХУ-ын Улан-Удэ хотноо зохион байгуулсан эстрадын дуучдын “Белый месяц” уралдаанд гуравдугаар байрт шалгарчээ.
Тэрбээр Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын охин билээ. Сонирхуулахад “Белый месяц” Олон улсын дуулаачдын уралдааны шүүгчээр Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион, Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар нар ажилласан байна.

Шүүгч, дасгалжуулагч Д.Болдын шилдэг найман оролцогчийн нэг бол дуучин Ж.Ариунжаргал. Дуучин бүсгүй хэдийгээр “The Voice of Mongolia” шоуны ялагч болоогүй ч финалд үлдээд зогсохгүй, хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн оролцогч болж чадсан уран бүтээлч юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

ЭМГЭНЭЛ

2019-05-18

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn