“King Tug” Н.Төгсцогтын ээлжит тулаан ирэх зургадугаар сар хүртэл хойшилжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэд 11 тулаан хийж, ганц ч ялагдаагүй “King Tug” Н.Төгсцогтын ээлжит тулаан ирэх тавдугаар сард товлогдоод байсан билээ. Эх сурвалжийн мэдээлснээр, түүний тулаан ирэх зургадугаар сар хүртэл хойшилсон байна.

Бокс сонирхож, тоглож эхэлсэн цагаасаа л мэргэжлийн боксчин болохыг хүсэж тэмүүлдэг байсан тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд WBC холбооны хагас хөнгөн буюу 57,2 кг-ын жинд дэлхийн аваргын төлөө тулалдах эрхийн төлөө хоёр ч холбооны дэлхийн аварга болж байсан Доминиканы боксчин Клаудио Маррерог ялж, IBO холбооны дэлхийн аваргын бүсийг эзэмших болсон.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn