Монголын хоккейчид хошой алтан медалийн эзэн боллоо

Малайзын нийслэл Куала Лампур хотноо шайбтай хоккейн “Asian challenge cup” тэмцээн өндөрлөж, Монголын хоккейчид алтан медаль хүртлээ. Манай баг хэсгийн эхний тоглолтоо Малайз улсын багтай хийж 9:5-аар, хоёр дахь тоглолтоо Сингапуртай хийж 13:3-аар хожсон бол гурав дахь тоглолтоо Филиппин улсын багтай хийж хожигдсон. Ийнхүү хагас шигшээд дахин талбайн эзэн баг Малайзтай учраа таарч 12:6 харьцаагаар хожиж финалд шалгарсан юм. Харин өчигдөр тэд аваргын алтан медалийн төлөө Филиппиний багтай өрсөлдөж 6:3 харьцаатай хожсоноор энэ тэмцээний хошой аварга болж чадсан юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn