“Холливуд Монголд” кино уран бүтээлчдийн анхдугаар наадам эхэллээ

“Хануй Филм”-ээс санаачлан “Холливууд Монголд” Олон Улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадам энэ 1-7-ныг хүртэл зохион байгуулагдахаар боллоо. Тус наадмын нээлт энэ мягмар гарагт “Корпорет конвеншин центр”-т нээлтээ хийж Холливудын мэргэжлийн уран бүтээлчид Монголд зочилж байна. Анхдугаар фестивал Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Үндэсний язгуур урлагийн хөгжимчид, Монгол Улсын Фелармонийн Морин хуурын чуулга, СУИС-ийн Хөгжмийн урлагийн хамт олон, Радио Телевизийн “Медиа” урлагийн оюутнууд тус тус оролцож, үндэсний болон орчин үеийн гайхамшигт тоглолтоо үзүүлж, гадаадын зочид төлөөлөгчдийн мэлмий сонорыг баясгав. Нээлтийн найруулгыг “Монгол Синема” продакшин дэглэсэн тухай УДТ-ын найруулагч Н.Наранбаатар хэлж байв. Тус арга хэмжээнд Монголын кино урлагийн үе үеийн уран бүтээлчид хуран чуулсан байлаа. Наадмын гол зорилго болох тэднийг чадавхижуулах сургалтын ажиллагаа гурван хэсэгт өөр чиглэлээр явагдаж байв. Жүжигчид өөрсдийн сонирхсон сэдвээр илтгэл хэлэлцүүлэгт суух нээлттэй байлаа. МУСТА жүжигчин Г.Ундармаа “Уран бүтээлч бүхэн сайн уран бүтээл хийх юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэй байдаг. Энэ Мастер сургалт бол цаг үеэ олсон зүйл боллоо гэж маш их олзуурхаж байна. Залуус маань олноор иржээ. Бүгд энэ арга хэмжээгээр ахисан түвшинд чадавхижна гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ. Энэ үеэр Холливуудын “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгал­жуулагч, мэргэжлийн зөвлөгч Ивана Чаббакийн туурвисан “Дүр бүтээх увидас” ном нээлтээ хийв. Киноны зохиогч Ивана Чаббак “Дэлхий ертөнцийн урлагийн түүхэнд хамгийн том хувь нэмрийг оруулдаг хүмүүс бол яах аргагүй жүжичид юм” гэв.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn