Г.Марал-Эрдэнэ Монголын уран гулгалтын түүхийг шинэчлэв

ОХУын Красноярс хотноо Дэлхийн оюутны өвлийн спортын наадам болж буй. Уг наадамд Монгол улсаас Г.Марал-Эрдэнэ уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцсон түүхэн үйл явдал боллоо. Учир нь Монгол улсаас уран гулгалтын ганцаарчилсан төрлөөр анх удаа олон улсын тэмцээн, наадамд оролцож буй тохиолдол нь энэ юм.

Энэ удаагийн тэмцээнд дэлхийн улс орнуудаас 38 тамирчин өрсөлдсөн бөгөөд Япон улсын тамирчин Михара Май 75.92 оноогоор нэгдүгээр байранд, ОХУ-ын тамирчин удаалсан байна. Харин манай тамирчин энэ удаа 24.7 оноогоор тэмцээнээ өндөрлүүлжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

ЭМГЭНЭЛ

2019-05-18

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn