Хүүхдийн эрхийн асуудлаар хяналтын нийтийн сонсгол хийж байна

-2018 ОНД 34 ХҮҮХЭД БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨНӨӨС 80 ГАРУЙ ХУВЬ НЬ ГЭР БҮЛИЙН ХҮРЭЭНД ҮЙЛДЭГДДЭГ-

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар “Нийтийн сонсгол зохион байгуулах тухай” албан бичгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, О.Баасанхүү нар өргөн барьсан. Уг албан бичигт УИХ-ын 22 гишүүн гарын үсгээ зурж, дэмжсэн.

Үүний дагуу яг одоо Төрийн ордонд “Хүүхдийн хүчирхийлэл, Хүүхэд хамгааллын асуудал”-аар хэлэлцүүлэг өрнөж байна. Нийтийн сонсголоос гарах санал зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх, бодлогын баримт бичгүүдэд тусгуулах шаардлагатай байгаа тухай холбогдох албаныхан хэлж буй юм.

Манай улсад сүүлийн жилүүдэд бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг, бага насны хүүхэд элдэв гэмт хэргийн хохирогч, золиос болох, амь насыг хөнөөх, гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн осолд өртөх зэргээр хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдсөөр байгаа.

Хүүхдэд ээлтэй дэлхийн улсуудыг жагсаахад манай улс Пакистан, Бүгд Найрамдах Мозамбик Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс нарын хамтаар сүүлийн байрыг эзэлсэн байна. Мөн хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлт болон хөдөлмөрийн мөлжлөгийн үзүүлэлтээр ч сүүлийн байрт орсоор иржээ.

Иймд хүүхдийн эсрэг гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудал, бууруулах арга зам, цаашид авах арга хэмжээний талаар Нийтийн сонсголоор яаралтай хэлэлцэж, үүнээс гарах санал зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх, бодлогын баримт бичгүүдэд тусгуулах шаардлагатай байгаа юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

ЭМГЭНЭЛ

2019-05-18

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn