Л.Энх-Амгалан: Нийслэлийн 60 цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулна. Хүүхдээ өглөө эрт өгөх, оройтож авах боломжтой болно

Өглөө, оройны замын түгжрэлийн 25-30% нь зөвхөн хүүхдээ хүргэх, авахаас үүсдэг байна. Иймд нийслэлийн 60 цэцэрлэгт туслах багш ажиллуулахаар болжээ. Энэ нь эцэг эхчүүдэд хүүхдээ өглөө эрт хүргэх мөн оройтож авах боломжийг олгож байгаа аж.

Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Хамгийн их ачаалал авдаг багш нар цэцэрлэгийн болон бага ангийнх байдаг. Холбогдох хуулиар туслах, ээлжийн багш ажиллуулах зохицуулалттай ч төсөв мөнгөний боломжоос хамаараад энэ асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлэж чадаагүй байсан.

Энэ удаад нийслэлд туслах болон ээлжийн багш ажиллуулахаар болсон нь СӨБ-ын багш нарын ачааллаас гадна замын түгжрэлийг бууруулахад чухал.

Өглөөдөө замын түгжрэлийн 25% нь зөвхөн хүүхдээ хүргэж өгөх, оройны түгжрэлийн 25-30% нь хүүхдээ авахаар эцэг, эхчүүд замын хөдөлгөөнд оролцдог байна. Тиймээс хамгийн их түгжрэл үүсдэг буюу тэг зогсолт хийдэг 30 цэгийн ойролцоо байгаа 60 цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулна. Ингэснээр хүүхдээ цэцэрлэгт нь өглөө эрт өгөх, оройтож авах боломжийг эцэг эхчүүдэд олгох шийдвэр гарсан” гэв.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn