Хөвсгөл аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн аймгийн төвөөс хойд зүгт 353 км-т байрлах Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар / Ө-51°08’24.0″ У-100°21”36.0”/ дөрөвдүгээр сарын 15-ны 02:14 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг ШУА-ын Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс 02:22 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

Эх сурвалж: ОБЕГ

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn