Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 162 иргэн ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн захиалгат нислэгийн онгоц өнөө өглөө 06:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгийн онгоц өчигдөр газардах хуваарьтай байсан ч цаг агаарын таагүй байдлын улмаас түр хойшлуулаад байсан юм.

Нислэгийг БНСУ-ын Asiana Airline /Асиана эйрлайнз/ компани үйлдсэн юм. Тус нислэгээр 162 иргэн ирлээ. Тэдгээр иргэдийг “Тайж”, “Лион”, “Мөнх-Хустай” зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ сарын тусгай үүргийн нислэгийн хуваарь:

  • 04 дүгээр сарын 15-нд Франкфурт-Улаанбаатар
  • 04 дүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатар
  • 04 дүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  • 04 дүгээр сарын 27-нд Сөүл-Улаанбаатар
  • 04 дүгээр сарын 28-нд Сөүл-Улаанбаатар
  • 04 дүгээр сарын 29-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn