Г.Отгонтамир: Өглөөний 08:00 цагаас хойших явган зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарласан

Явган хүний хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт нийслэл хотын хэмжээнд хэрэгжих юм байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир “Өглөөний 06:00-08:00 цагийн хооронд иргэд явганаар хөдөлгөөнд оролцоно. Өглөөний 08:00 цагаас хойших явган зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарласан. 16:00-18:00 цагийн хооронд явган зорчигчид гэрийнхээ ойр орчимд гурван хүнээс хэтрэхгүйгээр агаарлаж болно. Үүнээс хойших цагуудад мөн явган зорчигчийн хөдөлгөөнийг хориглож байгаа.

Тээврийн хэрэгслийн хяналт шалгалтыг мөн эрчимжүүлж байна. Дугаарын хязгаарлалт зөрчих тохиолдол их гарч байна. Үүнд шалгалтыг эрчимжүүлээд байна.

Иргэд хүнсний түгээлтийн байгууллагын бичиг баримтыг нэгэндээ дамжуулах, албан тоотыг засах зэрэг зөрчил нийтлэг илэрч байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.13.2 дахь заалтын дагуу хорио цээрийн дэглэм зөрчсөн гэдгээр тухайн байгууллагын ажилтны үнэмлэх, тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хурааж, холбогдох цагдаагийн хэлтэс рүү шилжүүлж байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn