М.Дөлгөөн Азийн аварга боллоо

М.Дөлгөөн Азийн аварга боллоо

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Алматы хотноо үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр Монголын 5 бөх зодоглосноос 55 кг жинд ОУХМ М.Дөлгөөн алтан медаль хүртлээ.

Тэрээр Азийн аваргаас 2019 онд хүрэл, 2020 онд мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү Азийн аваргын иж бүрэн медальтай боллоо.

М.Дөлгөөн Узбекистаны Мадина Усмонжонова, Казахстаны Айша Уалишан, БНСУ-ын Ким Хьон Жо нарыг тус бүр цэвэр ялсан ба Монгол Улсаас Ази тивийн аваргын алдрыг хүртсэн 23 дахь, эмэгтэй бөхчүүдээс ес дэх тамирчин болсон байна.

Харин Б.Шоовдор 59 кг, Э.Дэлгэрмаа 68 кг жинд мөнгөн медаль хүртлээ.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn