ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД ИЛЭРСЭН 6966 КОВИДЫН ТОХИОЛДОЛ АН-ЫН ДҮНЖИНГАРАВЫН ХУРЛААС ГОЛОМТОЛСОН УУ

Ковидын халдвар хөл хорьсон сүүлийн 7 хоногт эрс нэмэгдэж өдөрт 700-1340 хүрсэнд олон хүн гайхаж эргэлзэж буй. Гэтэл энэ нь халдварын нууц үедээ байсан тохиолдлууд, ойрын хавьтагчдаас нь  5-7 хоногийн дараа илэрч буйтай холбоотой аж. ЭМЯ-ны албан ёсны мэдээллээс харахад хөл хорио эхэлсэн 04 сарын 10-аас хойш буюу өнгөрсөн 7 хоногийн даваа гаригаас хойш өнөөдрийг хүртэлх 7 хоногийн хугацаанд нийт 6966 халдвар илэрчээ. Үүнээс зөвхөн энэ 7 хоногт 22 хүн ковидын улмаас нас барлаа. Ковидын халдвар 04 дүгээр сард гэнэт ийнхүү эрс нэмэгдсэнийг судлаач мэргэжилтнүүд судалж, сүүлийн 15 хоногийн хугацаанд болсон томоохон арга хэмжээнүүдэд анализ судалгаа хийж голомтыг нь судлахыг оролджээ. Энэ судалгаагаар

04 сарын 03-ны өдөр Дүнжингарав зах дээр болсон 1200 хүн оролцсон гэх АН-ын их хурлын арга хэмжээ ковид эрс нэмэгдэх голомт болсон байж болзошгүй байна. Учир нь үүнээс хойш 5-7 хоногийн дараанаас халдварын тоо эрс өссөнийг ЭМЯ -ны мэдээллээс харж болно. Тухайн үед АН-ын их хуралд оролцохоор аймаг орон нутгаас  АН-ын гишүүд олноороо ирж уулзаж цугласан байдаг. Тэднийг PCR шинжилгээнд бүгдийг хамруулсан хэмээн тус хурлыг зохион байгуулагчид мэдэгдэж байсан. Гэвч хурлын өмнөх орой 2-3 хүнээс ковид илэрч тусгаарлагдсан мэдээлэл хэвлэлүүдэд гарч, УОК-оос  анхааруулга шаардлага хүргүүлсэн ч  үл тоон Дүнжингаравын хуралдаан болсон юм. Энэ хурлаас хойш яг 5-6 хоногийн дараагаас ковид огцом өсч 10-ны бямба гаригаас “хатуу” хөл хорионд шилжсэн билээ. Ковидгүй  “ногоон” бүс байсан аймаг орон нутгуудад ч халдвар бүртгэгдэж, олон аймагт ковид эрс хурдтай тарсан нь АН-ын их хурлын төлөөлөгчид буцсантай таарч байгаа нь тохиолдлынх биш юм. Энэ бол улстөржүүлэх асуудал биш ч ковидын халдварын тархац үнэхээр АН-ын их хуралтай таарч эхэлжээ. Олон нийтэд мэдэгдсэнээр олимпийн аварга Н.Түвшинбаяр  халдвар авсан гэх мэдээлэл тараад байгаа. Тэрбээр хэрэг гардаг өдөр АН-ын их хуралд оролцохоор ирсэн Булган аймгийн дарга нартай хамт байсан. Энэ нь Түвшинбаяр аварга АН-ын хурлын төлөөлөгчдөөс илэрсэн голомтоос халдвар авсан байх өндөр магадлалтай байгаа аж.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn