Энэ жил нийслэлийн 200 га газарт ойжуулалт, нөхөн сэргээлт хийнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын ногоон байгууламжийн асуудлыг хэлэлцлээ.

Улаанбаатар хотыг моджуулах, зүлэгжүүлэх ажлыг жил бүр хийдэг ч төдий л үр дүнгүй байдаг. Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэчнээн талбайд хэдэн мод тарих вэ гэдгийг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяраас  тодруулахад “185 га-д нийслэлийн хөрөнгөөр ойжуулалт, нөхөн сэргээлт хийнэ. 16 га-д хувийн хөрөнгөөр мод тарина” хэмээлээ. Хотын дарга “Мод тарих болон зүлэгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүл. Ойжуулалтыг өргөн хүрээнд зохион байгуулах хэрэгтэй. Энэ талаарх мэдээллийг долоо хоног тутам өгөөрэй” гэсэн үүргийг өглөө.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn