Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр өнөөдөр 142 иргэн ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг өнөөдөр 20:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Тус нислэгээр 142 иргэн ирнэ. Эдгээр иргэдээс вакцины бүрэн тунд хамрагдан, дархлаа тогтох хугацаагаа өнгөрөөсний дараа ирж байгаа 38 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлнэ.

Бусад иргэдийг “Ибис”, “Кемпински”, “Новотэл”, “Амар” зочид буудлуудад тусгаарлана.

УОК-ын шийдвэрээр энэ сард 14 удаагийн тусгай нислэгээр 2,600 гаруй иргэнийг татан авахаар төлөвлөөд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn