С.Амарсайхан: Хил нээх асуудлыг 6-р сарын эхэн хүртэл хойшлуулна

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа сайд нар мэдээлэл хийж байна.

УОК-ын дарга С.Амарсайхан, “Вакцин хийлгэсэн ч маскаа авах болоогүй. Вакцинжуулалт удаашрах тусам нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө арилахгүй. Вакцин хийлгэвэл халдвар авсан ч хүндрэх, улмаар нас барах эрсдэл буурах учир маш чухал юм.

Засгийн газар тавдугаар сарын 1-нээс хил нээх чиглэл барин ажиллаж байсан боловч хөл хорионы үед халдварын тархалт хүссэн хэмжээнд буурсангүй. Тиймээс хил нээх асуудлыг 6-р сарын эхэн хүртэл хойшлуулахаар болж байна” гэв.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn