Хөл хорио сулруулсан ч үйл ажиллагааг нь НЭЭХГҮЙ 18 САЛБАР

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тавдугаар сарын 8-ны 06:00 цагаас эхлэн хатуу хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Хөл хориог сулруулсан хэдий ч дараах байгууллагуудын үйл ажиллагаа хязгаарлагдсан хэвээр байна. Үүнд:

  • Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
  • Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
  • Бүх төрлийн баар
  • Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат болон хүргэлтийн хоолны үйлчилгээг зөвшөөрнө.
  • Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  • Хүнсний биш барааны зах худалдааны төв
  • Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв
  • Сургалтын төв
  • Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
  • Алжаал тайлах төв
  • Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв
  • Саун, бассейн, нийтийн халуун ус
  • Зочид буудал, дэн буудал
  • Амралт, жуулчны газар
  • Шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд
  • Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ
  • Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай
  • Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn