Гавьяат тамирчин Н.Төгсцогт дараагийн тулаанаа энэ сарын 29-нд хийхээр болжээ

 

Мэргэжлийн боксын рингэнд хүч үзэж буй Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт дараагийн тулаанаа энэ сарын 29-нд хийхээр болжээ.

Тэрбээр энэ тухайгаа цахим хуудсаараа дамжуулан мэдээллэсэн ч хэн гэдэг тамирчинтай тулалдах тухайгаа дурдаагүй байна.

Гэхдээ зарим эх сурвалж Өмнөд Африкийн Лерато Дламини, Мексикийн Маурисио Лара, Эдуардо Рамирез нарын нэг байж магадгүй хэмээн бичжээ.

Мэргэжлийн боксын рингэнд одоогоор 13 тулаан хийхдээ 12 ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй яваа.

Тэрхүү ганцхан ялагдлыг WBC холбооны аварга Гари Рассел Жр амсуулсан билээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn