img

img

НИЙСЛЭЛИЙН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙН ЭХНЭР Б.АНХТУЯАГ ХИЛЭЭР ОРЖ ИРВЭЛ БАРИВЧИЛНА

Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг АТГ-аас шалгаад хэд хэдэн зүйл ангиар яллагдагчаар татаж, хорьж саатуулаад байгаа билээ. Түүний хэрэгт төрсөн дүү “Улаанбаатар метро”  төслийн захирал Т.Мөнхдалай болон эхнэр Б.Анхтуяа, эхнэрийнх нь үеэл дүү гэх Н.Билгүүн нарыг хамжигчаар хамтран оролцсон гэх хэрэгт  мөн яллагдагчаар татсан байгаа. Харин түүний эхнэр Б.Анхтуяа өнгөрсөн 3 дугаар сард БНХАУ руу гарч явснаас хойш Монгол Улс руу буцаж орж ирээгүй юм. Түүнийг ирж мэдүүлэг өгөхийг удаа дараа шаардсан ч хууль биелүүлэхгүй байгаа учраас Б.Анхтуяаг Монголын хилээр орж ирэнгүүт баривчлахаар болжээ.  

Б.Анхтуяа болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдийн дансаар 5.6 тэрбум төгрөг, мөн найзынх нь үүсгэн байгуулсан хоёр аж ахуйн нэгжийн дансаар 709 сая төгрөг, Б.Анхтуяагийн 50 хувийг эзэмшдэг компанийн дансаар 47.9 сая төгрөг гээд нийтдээ 6.6 тэрбум төгрөгийг авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон гэдэг. Мөн түүний ажилладаг гэх Хятадын хүрээлэн "Шинэ тойрог автозам" төслийн 16.9 тэрбумын тендерт гэрээлсэн байдаг нь магадгүй тус хүрээлэн Т.Даваадалай нь давуу байдал олгосон уу гэх хардлагыг төрүүлдэг. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайгийн эхнэр Б.Анхтуяагаас тайлбар мэдүүлэг авах ажиллагаа хийх гэтэл тэрбээр мөрдөгчийн дуудсан цагт ирээгүй төдийгүй прокуророос удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч ирээгүй байна.

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ