Өсвөр насны бүлэг охид, хөвгүүд өөрт нь таалагдаагүй, өөрийнхөө эгнээнд элсээгүй, үгэнд ороогүй гэх шалтгаанаар хэрцгийгээр зодож буй нүд хальтирмаар бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ дагуу хууль хяналтын байгууллагаас шалгаж, Д.Саямаа тэргүүтэй хэсэг бүлэг охид байсныг тогтоосон юм. Тэд мэдүүлэг өгөхдөө “Хандалтаа өсгөх зорилгоор сторидоо бичлэгээ нийтэлсэн” хэмээжээ. Гэхдээ энэ нь зөвхөн хандалт өсгөх бус хэрцгий тамлалт болох нь бичлэгээс харагдаж байгаа билээ. Уг хэрэгтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны яллагдагч Д.Саямаад Монгол Улсын хилээр гарахыг болон нэр бүхий хүмүүстэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцжээ. Улмаар Д.С-д Монгол Улсын хилээр гарахыг болон нэр бүхий хүмүүстэй уулзах аливаа хэлбэрээр харилцахыг хязгаарлах тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. Учир нь түүний аав нь Пакистан улсын иргэн бөгөөд Монгол улсад 1996 оноос хойш амьдарч байгаа аж. “Саади констракшн” ХХК-ийн захирлын ажилтай Дилшад Али гэгч хүн юм байна. Харин ээжийг нь Ж.Сэвжид гэх бөгөөд компанийхаа хуульчаар ажилладаг. Тэдний байгуулсан “Саади констракшн” ХХК-ийн ажиллагсад нь ихэнх нь пакистанчууд бөгөөд Оюутолгой компанийн туслан гүйцэтгэгч компани гэнэ. Иймд түүнийг нэр нөлөө, боломжоо ашиглаж, охиноо хил давуулж болзошгүй хэмээн хуулийн байгууллагаас Д.Саямаад хилийн хориг тавьсан байна. Гэхдээ энэ хэргийг зөвхөн Д.Саямаад тохоод өнгөрөх бус ийм хүмүүжлийг олгож буй эцэг эхэд нь ч хариуцлага тооцох ёстой хэмээн олон нийт шүүмжилж байгаа юм. Ойрын жишээ гэхэд, Самсунг корпорацийн эзний охин онгоцонд зүй бус авирласны улмаас компаниар нь үйлчлүүлэхийг ард түмэн нь эсэргүүцэж, хэдхэн хоногийн дотор хувьцаа нь унаж, аргаа барсан аав нь "Охиноо хүмүүжүүлж чадаагүйд уучлаарай" хэмээн олон нийтээс уучлал гуйж байсан нь саяхан. Тэгэхээр Оюутолгой компани ч гэсэн туслан гүйцэтгэгч компанидаа хариуцлага тооцож, ёс бус үйлдэлтэй нэр холбогдсон компаниас гэрээгээ цуцалж, нийгэмд үлгэр дууриалал үзүүлэх хэрэгтэй байна.