Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ


"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. Үнэн хэрэгтээ энэ нь хүмүүсийн эрүүлжих, турах сэтгэхүй дээр тоглосон луйвар болохыг олон улс орон баталсан. Олон улсын санхүүгийн луйврын хэргийг мөрдөх товчооноос “Пирамидын луйвар болох нь батлагдсан, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй нь дэлхийн тэргүүлэх зэргийн лабораторитой, тэргүүлж буй шинжлэх ухаантай, иргэдээ дээдэлсэн хууль эрх зүйтэй Америк, Бельги, Израиль улсуудад тогтоогдоод хориглосон тухай мэдээлэл хийсэн. Гэтэл тухай Монголд хэн ч сонсоогүй байсан нь харамсалтай. Үүнийг хянаж цэгцэлж байх яам тамгын газар нь энэ асуудалд хориг тавиад хүн амынхаа эрүүл мэндийг бодох ёстой атал чимээгүй мэдэн будилаад суудаг. Бүр рекламдахдаа хүртэл хүмүүсийг доромжилж, арав хорин институтийн тийм ийм докторууд хийсэн гэж худлаа ярьдаг. Манай улсын шинжлэх ухаанч бус төрийн сул дорой бодлогогүй байдлыг далимдуулж байна. Дэлхийн олон улс “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг эх орондоо худалдаалахыг хориглож, хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалж эхэлсэн. 2016 онд Швейцарийн Бёрнийн их сургуулийн эрдэмтэд элэгний өвчин, “Herbalife”-ийн бүтээгдэхүүний хоо­ронд ямар хамаарал буйг судалсны дараа хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгааг сануулсан юм. Ингээд Израйль, Испани, Швейцарь, Исланд, Аргентин, АНУ-ын эмнэлэгт уг бэлдмэлийг хэрэглэсний улмаас эмнэлэгт хэвтсэн хүмүүс байгааг тогтоожээ. Эдгээр өвчтөнүүд “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэхээ зогсоосон ч хорт хавдар нь даамжирч, хоёр нь нас барсан! Ингээд элэгний эсийг хордуулагч бодис агуулдаг нь эрдэмтдийн нарийн лабортари судалгаагаар тогтоогдож хориглосон байдаг. Үүний дараагаар тэргүүлэх эрдэмтдийн баг “Herbalife”-ийн бүтээгдэхүүнүүдэд нарийвчлан судалгаа хийсэн. 2017 онд Итали, Исланд, Португали зэрэг 12 орны эрдэмтдийн баг элэгний өвчлөлд шууд нөлөөлөхгүй ч ямар ч хяналтгүй хэтрүүлэн хэрэглэх нь бодисын солилцоонд өөрчлөлт оруулдагийг нотолжээ. Хожим нь 2018 онд Дэлхийн элэгний эмгэг судлалын холбооноос “Herbalife”-ийн бүтээгдэхүүн элгийг өвчлүүлэх магадлал өндөртэйг дахин сануулж. энэ талаараа эрдэм шинжилгээний баталгаат өгүүлэл бичдэг сэтгүүл дээрээ хүртэл анхааруулан бичиж байжээ. Германы хоол тэжээлийн зөвлөл “Herbalife” компанийн бүтээгдэхүүн нь жин хасахад ямар ч нөлөө үзүүлэхгүй, дэлхий дээрх хамгийн үнэтэй хүнсний нэмэлт тэжээл гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдсэн байдаг. 2013 онд Бельги улсын шүүх “Herbalife” компанийн шууд борлуулалтын хэлбэр нь тус улсын хууль тогтоомжийг зөрчиж буйг ч тогтоожээ. Үүнээс үүдэн Канад, АНУ хувь хүнээр дамжуулан “Эрүүл мэндийн гурвалжин”-гийн бүтээгдэхүүнийг борлуулах нь хууль зөрчсөн, хүний эрүүд мэндийн эсрэг гэмт хэрэг гэж үзжээ. Өнөөдөр ч гэсэн АНУ-ын Худалдааны танхимд “Herbalife”-тай холбоотой маргаан үргэлжилсээр байгаа. Америкийн хэт таргалалттайгаа тэмцэх гэсэн охид бүсгүйчүүд энэ бүтээгдэхүүнд хууртаж, их хэмжээгээр авч хэрэглэсэн боловч эрүүл мэнд нь эрс доройтдог. Иймд олон хэрэглэгч гомдол гаргаснаар, “Herbalife” нь эрүүлжих залуужих ямар ч ид шидгүй төдийгүй харин ч эрүүл мэндээр нь хохироодог болохыг эрүүл мэндийн байгууллагууд баталсан байна. Мөн худалдаалж буй арга нь санхүүгийн луйвар схемээр дороо хүн элсүүлбэл өөрөө “Herbalife” бүтээгдэхүүн авахдаа хөнгөлөлттэй үнээр худалдаж авдаг нь худалдааны зарчмыг хатуу зөрчсөн гэж АНУ-ын худалдааны танхим үзжээ. Одоогийн байдлаар “Herbalife” компани зарим нэгэн бүтээгдэхүүн дээрээ өөрсдийн бурууг хүлээн зөвшөөрч, ихээхэн хэмжээний торгууль төлөхөөр болоод байгаа. Ийнхүү алхам алхмаар баригдсаар байгаа луйврын сүлжээний бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирж, монголчуудыг эрүүл мэнд, эдийн засгаар нь хохироож байгааг яаралтай таслан зогсоох хэрэгтэй! Манай улсад анх “Herbalife”-ийг оруулж ирсэн хүн нь Гүржийн иргэн Давид Самадавашили гэгч этгээд. Мөн ОХУ-ын иргэн Татъяна Давыдова гэгч нь энэ хэргийн хамсаатан. Анх Монголд баахан өр ширтэй, Эрээний шаахай, цамцтай ирж байсан тэд хэдхэн жилийн дотор хагартлаа баяжиж, Давид, Татьяна хоёр Америкт далайн эрэг дээр хаус хүртэл худалдан авчээ. Хаусны төлөөсөнд олон арван монголчууд эрүүл мэндээрээ хохирч, амь насаа алдсан үлдсэн юм. “Herbalife”-ийг анх Монголд оруулж ирж, энэ талаар баахан сурталчилгааг өөрийн биеэр хийж байсан Ч.Сүрэнхорлоогийн бие хэдэн жилийн өмнө гэнэт муудсан. Хувь хүний нууцыг хүндлэх үүднээс хүмүүсийн өвчний онош, шалтгааныг нарийвчлан бичихийг хүссэнгүй! Түүнээс гадна манайдаа л нэртэй тамирчин, одууд энэхүү бүтээгдэхүүнийг хэдэн сар хэрэглээд, зүрх нь гэнэт зогссон тохиолдол хүртэл гарчээ. “Herbalife”-ийг сурталчилж байсан, хоол тэжээлийн зөвлөх хэмээх цолыг нь хүртэж явсан, гавъяат эрхэм гэнэт тэнгэрт дэвшсэн. Шалтгаан нь юу вэ? УИХ-ын гишүүн асан Т.Анужин “Herbalife”-ийг байнга хэрэглэж байснаас болоод тэрбээр хөдөө гадаад явж, хоолны дэглэм алдагдахад хүргэж, энгийн хоол тэжээлээс хордлого авч дусал тариа хийлгэдэг болсон. Түүний хордлогыг тайлж байнга дусал хийдэг, эмч энэ талаар батлан ярьдаг. “Herbalife” нь үнэхээр хоол тэжээлийн хамгийн шилдэг бүтээгдэхүүн байсан юм бол, бүтээгдэхүүнээ хэрэглээд эрүүлжиж, залууждаг байсан юм бол яагаад гол хэрэглэгч хүмүүс нь эрүүл мэндээрээ хохироод, зарим нь гэнэт нас бараад байна вэ? Нэг хэсэг “Эрүүл, зөв хооллолтын клуб” нэртэйгээр энд тэндхийн булан тохойд байрлаж, бүтээгдэхүүнээ шахдаг байсан “Herbalife”-ийн багш, зөвлөх нэртэй луйварчид үнэнд гүйцэгдээд ирэнгүүтээ хаягаа хүртэл буулгаж, хаяг нэр усаа “Хатагтай нарын клуб” гэх мэтээр өөрчилж байсан юм. Хамгийн сүүлийн мэдээгээр, “Herbalife”-ийн худалдааны борлуулалт нь худалдааны зарчмыг илтэд зөрчиж байгаа төдийгүй бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангахгүй байгааг Холбооны мөрдөх товчоо илрүүлж, энэ талаар мөрдлөг шалгалт хийж эхэлсэн байна. Хэдийгээр “Herbalife”-ийн зүгээс бүтээгдэхүүнээ борлуулахдаа шууд худалдааны зарчмыг баримталдаг гэж байгаа ч мөрдлөгийн явцад маш олон ноцтой зүйлүүд илрүүлж аж. Энэ бүхнээс хамгийн ноцтой нь бүтээгдэхүүнүүдэд нь ордог орц найрлага нь тодорхой бус, хүний биеийг эрүүлжүүлэх, залуужуулах ямар ч боломжгүй, баталгаагүй. Харин ч бүр ихэнх “Herbalife”-ийн бүтээгдэхүүнд кокаинд орц найрлага багтдаг. Хар тамхинд орсон хүн өнөөх хороо хэрэглэхгүй донтдог шиг “Herbalife”-т бүрэн донтож орсон хүмүүс ч бий. “Herbalife” -ийн бүтээгдэхүүний найрлагад Түвдийн ургамлын гаралтай ямар ч тураах бодис байхгүй. Үүнээс харахад, “Herbalife” нь турах, эрүүлжих хүсэлтэй хүмүүсийн сонирхол дээр дөрөөлсөн цэвэр луйврын бизнес болох нь батлагдаад байна. Турах хүсэлдээ хэт автсан охид бүсгүйчүүл дээрх бүтээгдэхүүнийг аваад мөнгө төгрөгөөсөө илүүтэй эрүүл мэндээрээ хохирч үлдэнэ. “Жи тайм” мөнгөө өсгөх сонирхолтой хүмүүсийг зөвхөн санхүүгээр нь хохироогоод үлдээдэг бол “Herbalife” эрүүл мэнд, санхүү, сүүлдээ бүр амь насаар нь ч хохироож байна. Манай улсад энэхүү бүтээгдэхүүнийг оруулж ирсэн хүмүүсийн ар талд бас л улстөрийнхөн хутгалддаг. “Монгол глобал” гэх компани “Herbalife” компанид байраа түрээслүүлсэн нэртэйгээр хамтран ажилладаг бөгөөд харин энэхүү компаний ард экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаа байдаг гэх яриа байдаг
ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД АСАР ХОРТОЙ, СҮЛЖЭЭНИЙ "HERBALIFE"-ИЙГ АМЕРИКИЙН ХОЛБООНЫ МӨРДӨХ ТОВЧОО ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ!

"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. Үнэн хэрэгтээ энэ нь хүмүүсийн эрүүлжих, турах сэтгэхүй дээр тоглосон луйвар болохыг олон улс орон баталсан. Олон улсын санхүүгийн луйврын хэргийг мөрдөх товчооноос “Пирамидын луйвар болох нь батлагдсан, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй нь дэлхийн тэргүүлэх зэргийн лабораторитой, тэргүүлж буй шинжлэх ухаантай, иргэдээ дээдэлсэн хууль эрх зүйтэй Америк, Бельги, Израиль улсуудад тогтоогдоод хориглосон тухай мэдээлэл хийсэн. Гэтэл тухай Монголд хэн ч сонсоогүй байсан нь харамсалтай. Үүнийг хянаж цэгцэлж байх яам тамгын газар нь энэ асуудалд хориг тавиад хүн амынхаа эрүүл мэндийг бодох ёстой атал чимээгүй мэдэн будилаад суудаг. Бүр рекламдахдаа хүртэл хүмүүсийг доромжилж, арав хорин институтийн тийм ийм докторууд хийсэн гэж худлаа ярьдаг. Манай улсын шинжлэх ухаанч бус төрийн сул дорой бодлогогүй байдлыг далимдуулж байна.
Дэлхийн олон улс “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг эх орондоо худалдаалахыг хориглож, хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалж эхэлсэн. 2016 онд Швейцарийн Бёрнийн их сургуулийн эрдэмтэд элэгний өвчин, “Herbalife”-ийн бүтээгдэхүүний хоо­ронд ямар хамаарал буйг судалсны дараа хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгааг сануулсан юм. Ингээд Израйль, Испани, Швейцарь, Исланд, Аргентин, АНУ-ын эмнэлэгт уг бэлдмэлийг хэрэглэсний улмаас эмнэлэгт хэвтсэн хүмүүс байгааг тогтоожээ. Эдгээр өвчтөнүүд “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэхээ зогсоосон ч хорт хавдар нь даамжирч, хоёр нь нас барсан! Ингээд элэгний эсийг хордуулагч бодис агуулдаг нь эрдэмтдийн нарийн лабортари судалгаагаар тогтоогдож хориглосон байдаг. Үүний дараагаар тэргүүлэх эрдэмтдийн баг “Herbalife”-ийн бүтээгдэхүүнүүдэд нарийвчлан судалгаа хийсэн. 2017 онд Итали, Исланд, Португали зэрэг 12 орны эрдэмтдийн баг элэгний өвчлөлд шууд нөлөөлөхгүй ч ямар ч хяналтгүй хэтрүүлэн хэрэглэх нь бодисын солилцоонд өөрчлөлт оруулдагийг нотолжээ. Хожим нь 2018 онд Дэлхийн элэгний эмгэг судлалын холбооноос “Herbalife”-ийн бүтээгдэхүүн элгийг өвчлүүлэх магадлал өндөртэйг дахин сануулж. энэ талаараа эрдэм шинжилгээний баталгаат өгүүлэл бичдэг сэтгүүл дээрээ хүртэл анхааруулан бичиж байжээ. Германы хоол тэжээлийн зөвлөл “Herbalife” компанийн бүтээгдэхүүн нь жин хасахад ямар ч нөлөө үзүүлэхгүй, дэлхий дээрх хамгийн үнэтэй хүнсний нэмэлт тэжээл гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдсэн байдаг. 2013 онд Бельги улсын шүүх “Herbalife” компанийн шууд борлуулалтын хэлбэр нь тус улсын хууль тогтоомжийг зөрчиж буйг ч тогтоожээ. Үүнээс үүдэн Канад, АНУ хувь хүнээр дамжуулан “Эрүүл мэндийн гурвалжин”-гийн бүтээгдэхүүнийг борлуулах нь хууль зөрчсөн, хүний эрүүд мэндийн эсрэг гэмт хэрэг гэж үзжээ. Өнөөдөр ч гэсэн АНУ-ын Худалдааны танхимд “Herbalife”-тай холбоотой маргаан үргэлжилсээр байгаа. Америкийн хэт таргалалттайгаа тэмцэх гэсэн охид бүсгүйчүүд энэ бүтээгдэхүүнд хууртаж, их хэмжээгээр авч хэрэглэсэн боловч эрүүл мэнд нь эрс доройтдог. Иймд олон хэрэглэгч гомдол гаргаснаар, “Herbalife” нь эрүүлжих залуужих ямар ч ид шидгүй төдийгүй харин ч эрүүл мэндээр нь хохироодог болохыг эрүүл мэндийн байгууллагууд баталсан байна. Мөн худалдаалж буй арга нь санхүүгийн луйвар схемээр дороо хүн элсүүлбэл өөрөө “Herbalife” бүтээгдэхүүн авахдаа хөнгөлөлттэй үнээр худалдаж авдаг нь худалдааны зарчмыг хатуу зөрчсөн гэж АНУ-ын худалдааны танхим үзжээ.
Одоогийн байдлаар “Herbalife” компани зарим нэгэн бүтээгдэхүүн дээрээ өөрсдийн бурууг хүлээн зөвшөөрч, ихээхэн хэмжээний торгууль төлөхөөр болоод байгаа. Ийнхүү алхам алхмаар баригдсаар байгаа луйврын сүлжээний бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирж, монголчуудыг эрүүл мэнд, эдийн засгаар нь хохироож байгааг яаралтай таслан зогсоох хэрэгтэй!

Манай улсад анх “Herbalife”-ийг оруулж ирсэн хүн нь Гүржийн иргэн Давид Самадавашили гэгч этгээд. Мөн ОХУ-ын иргэн Татъяна Давыдова гэгч нь энэ хэргийн хамсаатан. Анх Монголд баахан өр ширтэй, Эрээний шаахай, цамцтай ирж байсан тэд хэдхэн жилийн дотор хагартлаа баяжиж, Давид, Татьяна хоёр Америкт далайн эрэг дээр хаус хүртэл худалдан авчээ. Хаусны төлөөсөнд олон арван монголчууд эрүүл мэндээрээ хохирч, амь насаа алдсан үлдсэн юм. “Herbalife”-ийг анх Монголд оруулж ирж, энэ талаар баахан сурталчилгааг өөрийн биеэр хийж байсан Ч.Сүрэнхорлоогийн бие хэдэн жилийн өмнө гэнэт муудсан. Хувь хүний нууцыг хүндлэх үүднээс хүмүүсийн өвчний онош, шалтгааныг нарийвчлан бичихийг хүссэнгүй! Түүнээс гадна манайдаа л нэртэй тамирчин, одууд энэхүү бүтээгдэхүүнийг хэдэн сар хэрэглээд, зүрх нь гэнэт зогссон тохиолдол хүртэл гарчээ. “Herbalife”-ийг сурталчилж байсан, хоол тэжээлийн зөвлөх хэмээх цолыг нь хүртэж явсан, гавъяат эрхэм гэнэт тэнгэрт дэвшсэн. Шалтгаан нь юу вэ? УИХ-ын гишүүн асан Т.Анужин “Herbalife”-ийг байнга хэрэглэж байснаас болоод тэрбээр хөдөө гадаад явж, хоолны дэглэм алдагдахад хүргэж, энгийн хоол тэжээлээс хордлого авч дусал тариа хийлгэдэг болсон. Түүний хордлогыг тайлж байнга дусал хийдэг, эмч энэ талаар батлан ярьдаг.
“Herbalife” нь үнэхээр хоол тэжээлийн хамгийн шилдэг бүтээгдэхүүн байсан юм бол, бүтээгдэхүүнээ хэрэглээд эрүүлжиж, залууждаг байсан юм бол яагаад гол хэрэглэгч хүмүүс нь эрүүл мэндээрээ хохироод, зарим нь гэнэт нас бараад байна вэ? Нэг хэсэг “Эрүүл, зөв хооллолтын клуб” нэртэйгээр энд тэндхийн булан тохойд байрлаж, бүтээгдэхүүнээ шахдаг байсан “Herbalife”-ийн багш, зөвлөх нэртэй луйварчид үнэнд гүйцэгдээд ирэнгүүтээ хаягаа хүртэл буулгаж, хаяг нэр усаа “Хатагтай нарын клуб” гэх мэтээр өөрчилж байсан юм. Хамгийн сүүлийн мэдээгээр, “Herbalife”-ийн худалдааны борлуулалт нь худалдааны зарчмыг илтэд зөрчиж байгаа төдийгүй бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангахгүй байгааг Холбооны мөрдөх товчоо илрүүлж, энэ талаар мөрдлөг шалгалт хийж эхэлсэн байна. Хэдийгээр “Herbalife”-ийн зүгээс бүтээгдэхүүнээ борлуулахдаа шууд худалдааны зарчмыг баримталдаг гэж байгаа ч мөрдлөгийн явцад маш олон ноцтой зүйлүүд илрүүлж аж. Энэ бүхнээс хамгийн ноцтой нь бүтээгдэхүүнүүдэд нь ордог орц найрлага нь тодорхой бус, хүний биеийг эрүүлжүүлэх, залуужуулах ямар ч боломжгүй, баталгаагүй. Харин ч бүр ихэнх “Herbalife”-ийн бүтээгдэхүүнд кокаинд орц найрлага багтдаг. Хар тамхинд орсон хүн өнөөх хороо хэрэглэхгүй донтдог шиг “Herbalife”-т бүрэн донтож орсон хүмүүс ч бий. “Herbalife” -ийн бүтээгдэхүүний найрлагад Түвдийн ургамлын гаралтай ямар ч тураах бодис байхгүй. Үүнээс харахад, “Herbalife” нь турах, эрүүлжих хүсэлтэй хүмүүсийн сонирхол дээр дөрөөлсөн цэвэр луйврын бизнес болох нь батлагдаад байна. Турах хүсэлдээ хэт автсан охид бүсгүйчүүл дээрх бүтээгдэхүүнийг аваад мөнгө төгрөгөөсөө илүүтэй эрүүл мэндээрээ хохирч үлдэнэ. “Жи тайм” мөнгөө өсгөх сонирхолтой хүмүүсийг зөвхөн санхүүгээр нь хохироогоод үлдээдэг бол “Herbalife” эрүүл мэнд, санхүү, сүүлдээ бүр амь насаар нь ч хохироож байна. Манай улсад энэхүү бүтээгдэхүүнийг оруулж ирсэн хүмүүсийн ар талд бас л улстөрийнхөн хутгалддаг. “Монгол глобал” гэх компани “Herbalife” компанид байраа түрээслүүлсэн нэртэйгээр хамтран ажилладаг бөгөөд харин энэхүү компаний ард экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаа байдаг гэх яриа байдаг
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

Шинэ мэдээ