Америкийн Ерөнхийлөгчийн хамгийн аз хийморьлог найз бүсгүй бол мэдээж хэрэг Моника Левински. Түүний АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтонтой ургуулсан янаг амрагийн явдал нь ердөө хэдхэн сар үргэлжилсэн. Гэвч энэ нь Левинскид ядуу зүдүү амьдралаас нь гаргахад хангалттай баталгаа болж чаджээ. Билл болон Моника хоёрын явдал улс орныг тэр чигт нь гайхшруулж байсан хамгийн дуулиантай явдлын нэг байлаа. Тэд Клинтоны сонгуулийн ажлын үеэр танилцав. 1995 онд Моника Цагаан ордонд дадлагажигчаар ажиллаж байсан агаад түүний Дугуй кабинетаас гарч явах нь байнга анзаарагдах болжээ. Үнэндээ тийш орох эрх түүний ажил үүргийн хуваарьт үгүй билээ. Тэгэхээр Моника Левинскийг хувьд Ерөнхийлөгчийн анхааралд өртөх нь аль хэтийн төлөвлөгөө байсныг үгүйсгэхгүй. Тэдний хайр сэтгэлийн холбоо олон нийтэд ил гарч ард түмэн дадлагажигч Левински болон Ерөнхийлөгч хоёрын ойр дотно уулзалтын талаар нарийн ширийн мэдээллийг авсны дараа сэтгүүлч бүсгүй, Клинтон хоёрын харилцааг ер бусын байдлаар баримтжуулж байсан нь тодорхой болжээ. Моника, Клинтонтой секс хийж байсан даашинзаа хадгалж үлдэхээр санаа тавьсан тухай баримт олон түмнийг онцгой их цочроосон юм. Ерөнхийлөгчийн хувьд Моникатай учир ургуулсан явдал нь хугацаанаасаа өмнө огцорч, тэр байтугай эрх чөлөөгөө хасуулахад хүргэв. Дуулианы ид үеэр Клинтон шүүхийн өмнө “Энэ эмэгтэйтэй би хэзээ ч секс хийж байгаагүй” хэмээн мэдэгджээ. Эцэст нь түүний энэхүү мэдэгдэл нь Левинскигийн хадгалж үлдсэн цэнхэр даашинзын ачаар худал гэдэг нь нотлогдов. Моникагийн хувьд энэхүү хайр сэтгэлийн холбоо нь дэлхий дахинд нэр алдраа дуурсгахад нэн хэрэгцээтэй алхам болжээ. Тэрээр хормын дотор дэлхийн бестсэллер болон хувирсан номыг зохиов. Тэр жил Левински “Хар-цагаан өнгөтэй Моника” нэртэй өөрийн тухай баримтат киног гаргаж олон сая долларын шагнал авчээ.
Америкчуудын хувьд Ерөнхийлөгч Билл Клинтоныг Моника Левинскийтэй бэлгийн харилцаанд орсныг тэгтлээ их буруутгаагүй. Харин “Ариун Библи” дээр гараа тавьж үнэнийг өчих ёстой Ерөнхийлөгч нь “Би тэр сэтгүүлч хүүхэнг сайн танихгүй. Энэ бол сөрөг хүчин, Бүгд найрамдах намаас явуулж буюу хар пиар” гэж хэлсэнд нь дургүйцжээ. Яагаад гэвэл америкчууд “Бурханы өмнө худлаа ярьж байгаа Билл Клинтоны хувьд ард түмнээ хуурах юу ч биш” гэж дүгнэсэн гэдэг. Магадгүй Ерөнхийлөгч Клинтон библи дээр гараа тавьж байгаад “Уучлаарай, энэ бол миний буруу. Моника Левинский бид хоёр хооронд дотно харилцаа үүссэн. Би ард түмэн болон гэр бүлээсээ уучлал гуйж байна” гэсэн бол магадгүй эерэг сурталчилгаа болох байсныг үгүйсгэхгүй. Тэд Ерөнхийлөгчөө гэм хийснийх нь төлөө бус худлаа ярьсных нь төлөө хариуцлагад тооцжээ. Харин Монголд бол төрийн тэргүүн, Ерөнхий сайд гээд эрх мэдэлтнүүдийн хувьд худлаа ярих юу ч биш. Хулгай хийж, авлига авах, эх орноо тонон дээрэмдсэн ч хууль хүчин мөхөсдөж байдаг. Арай л олны өмнө хүн хөнөөчихөөгүй бол бусад төрлийн гэмт хэрэг үйлдсэн ч эрх мэдэлтнүүд зохих ял шийтгэлээ авахгүй цаг дор монголчууд бид амьдарч явна.