"УУХАЙ" ХАМТЛАГ ЕВРОПЫГ ДОРГИОЖ БАЙНА



Монголчуудын өв соёл, дуу хуурыг дэлхийд таниулж яваа хүннү рок “Хү” хамтлагийг өдгөө мэдэхгүй хүн үгүй болсон. Хамгийн том хүндэтгэл, ёслолд уригдах болсон "Хү" хамтлагийн араас "Уухай" хамтлаг монгол хөөмий, уртын дуу, морин хуурыг хүчирхэг рок хөгжимтэй хослуулж "Монгол рок” хэмээх шинэ урсгал бий болгож, үүгээрээ Европыг доргиож эхлээд байна. Тус хамтлаг Берлин, Хамбург, Лондон, Мадрид гэх мэт баруун Европын хорь гаруй хотоор аялан тоглолт хийж явна. Очсон газар болгондоо олны анхаарлыг татаж, монгол хөг аялгууг рок хэмнэлд оруулсан нь монголчууд төдийгүй гаднынхныг байлдан дагуулж байна.
Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.

ШИНЭ МЭДЭЭ