Дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн зүрх гэгддэг Монгол Улсад 15000 морьтон "Дэлхийн адууны өдөр"-өөр нэгэн зэрэг жагссан нь хүн төрөлхтний түүхэнд шинэ дээд амжилт тогтоолоо. Тулгар төрийн 2235 жил, Их Монгол улс байгуулагдсаны 820 жилийн ой болон Их эзэн Чингис хааны мэндэлсэн гал морин жилийг бэлгэдэн зохион байгуулсан монгол адууны соёл, нүүдэлчдийн сүр хүчийг дэлхий дахинд тунхаглан зарлаж
