img

69 ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭМЭГТЭЙН АМЖИЛТЫГ ХЭН Ч ЭВДЭЖ ЧАДААГҮЙ

img
Манай гариг дэлхий дээр маш сонирхолтой олон зүйл болдог. Хүнийг амьдралынхаа туршид 20 хүртэлх хүүхэд тээж төрүүлэх боломжтой гэж шинжлэх ухаан үздэг ч энэ онолыг үгүйсгэсэн олон төрөлтүүд бүртгэгдсэн юм. Нэг эхээс хамгийн дээд тал нь 69 хүүхэд төрсөн бодит үнэнийг танд дуулгах гэж байна. 1782 онд хийсэн мэдээллээр Оросын тариачин Федор Васильевын эхнэр Валентина 1725-1765 оны хооронд 27 удаа төрсөн бөгөөд 16 удаа хоёр ихэр, долоон удаа гурван ихэр, дөрвөн удаа дөрвөн ихэр төрүүлжээ. Нийт 69 хүүхэд төрүүлснээс, хоёр нь бага байхдаа нас барсан байна. Тэрээр энэ гайхамшигт үзүүлэлтээр өнөөг хүртэл Гиннесийн дээд амжилтын “Хамгийн олон хүүхэд төрүүлсэн эмэгтэй” гэсэн цолоо алдаагүй байгаа. Харин дараа нь Чилийн Сан-Антонио хотын Леонтина Альбина гэгч эмэгтэй хамгийн үр тогтоох чадвар сайтай эмэгтэйн тоонд оржээ. Тэрээр 1943-1981 оны хооронд 55 хүүхэд төрүүлсэн байна. Леонтина эхний таван жирэмслэлтээсээ дандаа гурван ихэр хүүхэд гаргасан гэнэ. Хамгийн олон удаа төрсөн эмэгтэйгээр Их Британийн Хардфордшир гүнлэгийн Эбботс-Лэнгли хэсгийн иргэн Элизабет Гринхилл гэгч эмэгтэй тодорчээ. Тэрээр 38 удаа төрж, 39 хүүхэдтэй болсон байна. Эдгээрээс 32 нь охин, долоо нь хүү юм. Элизабет Гринхилл 1981 онд нас баржээ. Хамгийн олон ихэр хүүхэдтэй хүн бол АНУ-ын иргэн Надя Сулейман бөгөөд найман ихэр хүүхдийн ээж гэдгээрээ дэлхийд алдартай нэгэн ажээ. Тэрбээр найман ихэр хүүхдийн ээж болохоос өмнө насанд хүрэгчдийн киноны жүжигчин байсан юм. Надя энэ талаараа “Найман ихэр хүүхдийн ээж болохоос өмнөх миний амьдралын хэв маяг, үнэхээр ичгүүртэй байсан. Би тэр амьдралдаа үнэхээр харамсдаг” хэмээн нэгэн ярилцлагадаа ярьж байжээ. Надя одоо Калифорниад амьдардаг бөгөөд тэндээ зөвлөхийн ажил хийдэг аж. Тэрбээр 2009 оны нэгдүгээр сард найман ихэр хүүхэд төрүүлсэн бөгөөд өөрийн 14 хүүхдээ бүгдийг нь үр тогтоох аргаар төрүүлсэн гэдэг. Энэ нь түүнийг дэлхийд алдартай нэгэн болгосон байдаг. Тодруулбал жирэмсэн үеийнх нь зураг интернэт орчинд тархаж алдартай болгосон гэхэд хилсдэхгүй. Алдартай болохын хирээр түүний өмнөх амьдралын түүхийг сөхөж эхэлсэн нь ганц бие ээжид маш их хүнд тусдаг байжээ. Харин одоо Надя өөрийн өнгөрсөн амьдралд маш их харамсдагаа илэрхийлдэг. Мөн найман ихэр хүүхдийнхээ төлөө үүрийн таван цагт босч тэднийг сургуульд нь хүргэж өгдөг, өөрөөр хэлбэл үүрийн таван цагаас түүний амьдрал эхэлдэг гэж хэлж болох юм. Тэр хүүхдүүдээ төрүүлснээс хойш хэнтэй ч холбоо тогтоож, хайр сэтгэлийн романс үүсгээгүй бөгөөд зөвхөн хүүхдүүдийнхээ төлөө амьдарсаар ирсэн гэдгээ илэрхийлжээ. Тэгвэл ихрүүдийн төрөлт хоорондын зай хамгийн удаан үргэлжилсэн сонирхолтой тохиолдол байдаг нь мөн л Америкт болжээ. АНУ-ын Пенсильван мужийн Хантингтон хотын иргэн Пегги Линн нь Ханна нэртэй охиноо 1995 оны арваннэгдүгээр сарын 11-нд төрүүлжээ. Үүнээс хойш 84 хоногийн дараа буюу 1996 оны хоёрдугаар сарын хоёронд ихрийн өрөөсөн болох Эрик төрсөн байна. гэх болжээ. Италийн Граната хотын иргэн Маддалена 15 удаа гурван ихэр хүүхэд төрүүлснээрээ бас нэгэн дээд амжилтыг тогтоожээ. Энэтхэгийн Умари тосгон ихэр хүмүүс олон ажээ. Энэ нь тэрбум гаруй хүн амтай тус улсын хувьд байж болох хувилбар ч гэлээ эрдэмтдийн гайхширлыг төрүүлж байна. Хойд нутгийн Уттар Прадеш мужийн Мохаммедпур Умари тосгон нь 6000 орчим оршин суугчтай аж. Гэвч тэнд 100 гаруй ихэр амьдардгаараа онцлогтой. Судлаачдын тогтоосноор сүүлийн 50 жилийн турш тосгон ийм тооны ихэр оршин суугчтай болсон нь хачирхалтай.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ