“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт нь энэ жил 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдийн хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх зорилготой юм. Энэ жилийн гүйлтэд 46 мянга гаруй оролцогч бүртгүүлжээ. Мөн 42 орны 400 гаруй тамирчин оролцжээ. Өнөөдрийн арга хэмжээнд нийт 130 орчим мянган иргэн оролцсон болохыг зохион байгуулагчид мэдээллээ.
