АНУ-ын Теннесси мужийн Жонесборо тосгонд амьдардаг Эмори Харрисоны гэр бүл 13 хүүтэй гэдгээрээ Америк даяар алдаршжээ. Энэхүү түүхэн зургийг тэд гэрийнхээ гадаа 1955 онд авахуулсан бөгөөд энэ зураг нь дэлхий даяар таржээ. Улмаар сэтгүүлчдийн анхааралд өртөж, Э.Харрисоны гэр бүлийг "АНУ-ын хамгийн олон хүүтэй гэр бүл" хэмээн онцолж, телевизийн нэвтрүүлэгт урьж байв. Мөн Э.Харрисоны эхнэр Тельма Роза Харрисоныг "Оны ээж"-ээр шалгаруулж байв. Уг нь тэднийх 14 хүүтэй байсан ч хүү Элвин нь дөнгөж төрснийхөө дараа нас барсан аж. Эмори Харрисон фермийн аж ахуй эрхэлдэг хүн байсан бөгөөд 1955 онд авахуулсан зураг нь олон нийтэд хүрсний дараа ярилцлага өгөхдөө "Манайх зүгээр л олон хүүхэдтэй айл, бид хүү охин байхаас үл хамаарч хүүхдүүддээ хайртай. Бурхан бидэнд хөвгүүд өгсөн нь талархууштай" хэмээн даруухнаар ярьж байжээ. Гэвч хамгийн сонирхолтой нь 13 хүүгийн дараа тэдний цор ганц охин Барбара Энн төржээ. Одоогоор эдгээр 13 хүүхдийн 8 нь нас барсан байна. 1955 онд гэр бүлээрээ авахуулсан цор ганц зураг болох энэхүү гэр бүлийг өнөөдөр хэрхэн амьдарч байгаа талаар 70 жилийн дараа 2025 оноос Америкийн сэтгүүлчид эрэн сурвалжилж эхэлсэн ч харамсалтай нь тэдний ихэнх хүүхэд нь нас барсан байжээ.
