2026 он гарсаар "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлэжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад даруй 270 хувиар өссөн үзүүлэлт юм. Одоогоор 5 боомтоор ачаа тээвэрлэж байгаагаас хамгийн их нь Тавантолгой-Гашуунсухайт боомтоор 4.6 сая тонныг буюу нийт ачааны 50 хувийг дангаараа тээвэрлээд байна.
