img

ЦЭЛ ЗАЛУУГААРАА АМИА ЕГҮҮТГЭСЭН ҮЗЭСГЭЛЭНТ КЛЕОПАТРА

img
МЭӨ 50 онд залуу хаан Птолеми XIII-н хүмүүжүүлэгч тайган Потинус бүх Александр хотыг Клеопатрагийн эсрэг босгосон бөгөөд үзэсгэлэнт хатан амь гарахын тулд өөрийн албатуудын хамт хотоос зугтаажээ. Түүнийг хотоос хөөсний дараагаар Птолеми XIII хаан ширээг гартаа оруулан захирч эхэлсэн юм. Клеопатра хэдий эрх мэдлээ алдсан ч бууж өгөөгүй тул тэдний хооронд ширүүн тэмцэл өрнөсөөр байлаа. Египетийн энэ замбараагүй байдлыг Юлий Цызарь зүгээр харж суусангүй. Тэрээр тэдний маргааныг эцэс болгохыг хүссэн бөгөөд энэ Клеопатрад Цызарийн толгойг эргүүлж бүхнийг өөрийн талд шийдэх боломжийг олгожээ. Цызарь залуу үзэсгэлэнт Клеопатрад ухаангүй дурлаж түүний хажуугаас алхам ч холдож чадахгүй байсан тул Египетэд үлдэхээр шийджээ. Тэрээр Птолеми XIII, Клеопатра нарыг дахин гэр бүл болгож улсын хаан, хатнаар өргөмжилжээ. Клеопатра Цызарийн нууц амраг болсон бөгөөд тухайн үед Цызарь 52 настай, Клеопатра 21 настай байжээ. Үүнээс хойш 9 сарын дараа тэдний анхны хүү Птолеми Цызарь буюу Цызариан мэндэлснээр тэдний амрагийн харьцаа олонд албан ёсоор ил болсон юм.
МЭӨ47 онд Птолеми XIII дайны үеэр Нил мөрөнд живж үхсэний дараа Цызарь улс төрийг самууруулахгүй байх үүднээс Клеопатраг ах Птолеми XIV-тэй гэрлүүлж хаант улсыг удирдуулах болсон ч тэдний амрагийн харьцаа хэвээр байсан юм. Птолеми XIV сул дорой, бэлэг тэмдэг төдий хаан байсан бөгөөд бүх эрх мэдэл Клеопатрагийн гарт байлаа. Клеопатрагийн эрх мэдэл улам өсөж улсыг захирахаас гадна, Цызарийн улс төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцон, мөн өөрийн дайснуудын эсрэг түүний армийг ашиглаж байлаа.
МЭӨ45 онд Цызарь үзэсгэлэнт нууц амрагаа Ромд урьсан бөгөөд түүнд зориулан бүтээлгэсэн алтан хөшөөг Venus Genetrix-н сүмийн урд байрлуулан бэлэг барьжээ. Мөн өөрийн тансаг ордондоо бүхий л цагийг Клеопатратай хамт өнгөрөөх болжээ. Ромчууд түүний энэ байдлыг шүүмжлэн дургүйцэх болсноор МЭӨ44 оны 3 сарын 15 онд Цызарь улс төрийн аллагад өртөн нас барьжээ. Энэ нь Клеопатрад ихээхэн хүнд цохилт болжээ. Түүний ганц түшиг тулгуур болж байсан хүн нь түүнийг орхин одсон бөгөөд Ромчууд түүнд дургүй байсан тул тэнд үлдэх нь аюултай байлаа. Тэрээр удалгүй Египет рүү буцсан бөгөөд нөхөр болох Птолеми XIҮ-г захиалгаар сэм хороолгож, өөрөө Египетийн хатан хаанаар үлдсэн юм. Тэрээр өөрийн хүү Птолеми Цызарийг дараагийн хаан ширээг залгамжлагчаар өргөм­жлөх хүсэлтэй байжээ.
Цызарь нас барсны дараа үзэсгэлэнт хатан хаан Клеопатрад Ромын залуу цэргийн ахлагч Марк Антони сэтгэл алдарсан нь түүнд эрх мэдлээ хадгалан үлдэхэд өөр нэгэн хүчирхэг залууг ашиглах 2 дахь боломжийг олгожээ. Тэрээр Марк Антонигийн өөрт нь дурласан сэтгэлийг ашиглан өөрийн хүү Цезарионыг Ромын залгамжлагч гэдгийг хvлээн зөвшөөрvvлж, Милетэдийн Дианагийн сүмд нуугдаж байсан эгч Арсиноэг хороолгуулсан юм. Учир нь тэрээр Египетийн цорын ганц хаан ширээг залгамжлагч байхыг хүсчээ. МЭӨ41 онд Антони болон Клеопатра нар хамтдаа Александр хотод амьдрах болсон ба МЭӨ40 онд тэдний анхны хүүхдүүд болох ихэр хүү, охин Александр болон Клеопатра Сэлен II мэндэлжээ. Үүний дараагаар Антони Александр хотыг орхисон бөгөөд МЭӨ36 онд эргэн ирснээр тэдний 3 дахь хүү Птолеми Филаделфус мэндэлжээ. Тухайн үед Антони Октавианы эгчтэй гэр бүл болсон байсан боловч Клеопатратай албан ёсоор гэр бүл болжээ. Удалгүй Антони Ромын тушаалаар аян дайнд мордсон бөгөөд МЭӨ34 онд Александр хотод эргэн ирж өөрийн ялалтын баярыг сүр дуулиантайгаар тэмдэглэхээр шийджээ. Ёслолын үеэр тэрээр өөрийн байлдан дагуулсан орнуудыг Клеопатрагаас төрсөн өөрийн хүүхдүүдэд шагнал болгон өгчээ. Том хүү Александрт Армен, удаах хүү Птолеми Филаделфуст Армений баруун хэсгийг, охин Клеопатра Сэлен II-т Киприйг өгчээ. Ингэснээр эх орон, сенат, ард тvмнээ доромжилж байсан хэдий ч Антонийгийн толгойд гагцхvv Клеопатрагийн хайр л эргэлдэж байлаа.
МӨЭ 31 онд Ромын Октавиан энэ Антонигийн ухаангүй үйлдлийг тэвчихээ болж тэдний хооронд дайн дэгдсэн юм. Энэ дайн Антонигийн ялагдлаар төгссөн нь Клеопатрагийн урмыг асар их хугалж, мөн тэрээр цаашдын ирээдүйн талаар айдаст автаж эхэлжээ. Цаашдаа түүний амь нас, эрх мэдлийг хамгаалахад Антонигийн хүч мөхөс болохыг ухаарчээ. Клеопатра Антонигоос нууцаар Октавианд үнэтэй бэлэг сэлтийг явуулж эхэлжээ. Хэрвээ тэрээр Октавианыг өөртөө дурлуулж чадвал өөрийн эрх мэдэл, амь насаа хамгаалж үлдэх ганц арга зам гэж тооцоолж байжээ. Удалгүй Октавиан болон Антони нар ахин дайтсан бөгөөд энэ удаад Антони ялалт байгуулсан ч түүний цэрэгт дотоод зөрчилдөөн үүсэж Октавианд дахин нэмэлт хүч ирснээр байдал эргэж эхэллээ. Антониг эргэн ирэх үед Клеопатра Октавианд бэлэг явуулж өөрөөс урвасны төлөө ална гэдэгт итгэлтэй байсан тул өөртөө зориулан барьсан бунхан руугаа зугтаж өөрийн үнэнч зарцаар амиа хорлосон тухай захиаг хүргүүлжээ. Хайртай бүсгүйгээ хорвоогоос одсон тухай мэдээг авсан Антони өөрийнхөө амийг хорложээ. Марк Антони нас барсны дараа Египет эзлэгдсэн бөгөөд Октавиан Клеопатраг хүүхдүүдийн хамтаар Ром хотод авчирчээ. Удалгүй Клеопатра өөрт нь урдын эрх мэдэл эргээд олдохгүйгээр барахгүй, түүнийг боол болгох тухай мэдээг сонсжээ. Энэ нь үзэсгэлэнт бардам хатанд тэвчишгүй зүйл байлаа. Тиймээс тэрээр МЭӨ30 оны 8 сарын 12-ны өдөр буюу 39 насандаа хамгийн гоёмсог ёслолын хувцасаар өөрийгөө гоёод хорт могойд хатгуулан амиа хорложээ. Түүнийг Марк Антонигийн хажууд ёслол төгөлдөр оршуулсан гэдэг.
Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.

ШИНЭ МЭДЭЭ