img

ВЕНЕСУЭЛД ГАЗАР ХӨДЛӨЛТӨД АМИА АЛДСАН ХҮНИЙ ТОО 10 МЯНГАД ХҮРНЭ ГЭЖ ТООЦООЛЖЭЭ

  • Бүлэг: Фото
  •   2026 оны 06 сар 26 13:20   
  • Нийтэлсэн: Админ
  • 0 сэтгэгдэл
img
Дэлхийн баруун зүүн бөмбөрцөгт нэгэн цаг дор шахуу хүчтэй газар хөдөлж, Венесуэл улс асар их хохирол амссан бол Япон улс маш бага хэмжээний хохирол учрав. Венесуэлд болсон хоёр удаагийн газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 235 орчимд хүрч, 4300 хүн гэмтэж бэртсэн гэж тус улсын Эрүүл мэндийн сайд мэдэгдэв. Мөн 25000 орчим хүн сураггүй байгаа гэжээ. Хоёр дахь газар хөдлөлт нь Венесуэлд сүүлийн зуу гаруй жилийн хугацаанд болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт байв . Аврах ажиллагаа пүрэв гарагийн шөнөөс эхлэн үргэлжилж байгаа тул олон хүн сураггүй алга болсон эсвэл нуранги дор дарагдсан хэвээр байна. Ла Гуайра боомт хот , нийслэл Каракас болон түүний ойр орчмын газруудад байшин нь нурсны дараа олон оршин суугчид очих газаргүй болжээ. Венесуэлд туслах аврах багийнхан дэлхийн өнцөг булан бүрээс ирж эхэлжээ. Энэ гамшиг нь улс төр, санхүүгийн хямралд аль хэдийн орсон байсан Венесуэлийн хувьд хүнд цаг үед тохиож байна .
Венесуэлд болсон /Монголын цагаар өглөөний 06.04 цаг орчимд/ газар хөдлөлтийн хүчийг урьдчилсан байдлаар 7.5 магнитуд гэж тооцоолж байгаа бол Японы газар хөдлөлтийг 6.9 магнитуд байсан гэж тооцоолжээ. Тус улсад болсон газар хөдлөлтийн улмаас олон хот, тэр дундаа нийслэл Каракаст барилга байшингууд нурж эвдэрсэн бөгөөд хохирлыг одоогоор тооцоолоогүй байна. Гэхдээ АНУ-ын газар судлалын хүрээлэн амиа алдагсдын тоо 1000-100,000-д хүрч мэднэ /10,000 хүрэх магадлал 44 хувь/ гэсэн аймшигтай тооцооллыг магадлалаар тооцоолон гаргажээ. Түүнчлэн, цунами үүсэх эрсдэл маш өндөр байгаа тул Аруба Бонайре, Кюрасао, харьцангуй хол орших Пуэрто-Рико, Виржинийн арлуудад хүртэл түгшүүр зарлажээ.
Венесуэлийн газар хөдлөлтөөс хэдэн минутын зайтай Японд мөн газар хөдөлсөн. Газар хөдлөлтийн төв нь Хонсю арлын зүүн хойд эрэг орчимд гэж мэдээлж байна. Хүчний хувьд, 6.9 магнитуд байсан гэдэг нь маш хүчтэйдээ орох боловч төв нь газрын гадаргаас 50 км-ийн гүнд байсан учир хохирол харьцангуй бага өнгөрсөн бололтой. Газар хөдлөлтийг хоёр хэмжүүрээр хэмждэг. Балл нь газрын гадарга дээр мэдрэгдэх чичиргээг хэмждэг бол магнитуд нь газар хөдлөлтийг үүсгэсэн тэсрэлтийн хүчийг заадаг. Магнитуд өндөр ч гүнд байх тусмаа газрын гадаргад мэдрэгдэх нөлөө буурдаг гэсэн үг юм.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ