Монголын анхны Toyota үйлдвэрийн автомашин 1975 онд орж ирж байсан бөгөөд Land Cruiser J40 хэмээх загвар юм. Халх голын дайны төлбөрт Япон улс манай улсын 18 аймгийг засмал замаар холбож, цахилгаан станц барьж өгөх санал өгөхөд Зөвлөлт Холбоот Улс зөвшөөрөөгүй учир замын оронд туулах чадвартай 40 машин, экспортын орлого нэмэгдүүлэх "Говь" үйлдвэрийг барьж өгсөн юм. Энэхүү 40 машиныг нийслэлд Улаан загалмай нийгэмлэг болон бүх аймгийн эрүүл мэндийн салбарт хуваарилж, нэг үе түргэн тусламжийн дуудлагад явж, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зүтгэж байсан түүхтэй билээ. Сонирхуулахад, Япончуудын хувьд 1920 оныг хүртэл хүн тэрэг л ашиглаж байсан бөгөөд 1937 онд Toyota компани байгуулагдсанаас хойш 2026 он хүртэл дангаараа 350 сая ширхэг орчим автомашин дэлхий даяар борлуулжээ.
