img

ОХИНЫ ЦОГЦСЫГ ШАТААГААД БУЛСАН М.ДАДЕЛХАН ГАНЦААРАА ХЭРГЭЭ ҮҮРЭХЭЭР ЗҮТГЭЖ БАЙНА

img
ОХИНЫ ЦОГЦСЫГ ШАТААГААД БУЛСАН М.ДАДЕЛХАН ГАНЦААРАА ХЭРГЭЭ ҮҮРЭХЭЭР ЗҮТГЭЖ БАЙНА
Ховд аймгийн Буянт суманд тарвас хураахаар явсан 10 настай А охин сураггүй болоод 14 хоносон билээ. Харамсалтай нь охины хөрш айлын гэрийн эзэн М.Даделхан болон түүний хүү Д.Чингис нар бүлэглэн охины амийг хохироосон болохоо хүлээн зөвшөөрч, цогцсыг нуусан газраа цагдаагийн алба хаагчдад зааж өгсөн байдаг. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн бөгөөд ослын хэргээ нуун дарагдуулах зорилгоор булсан эсэх, эсвэл амийг нь хөнөөснийг нарийвчлан шалгаж байна. Хэрэгтнүүд эхний мэдүүлгээрээ “Охин бидэнтэй ногооны талбай руу явсан. Трактораас холбоотой газар хагалдаг гурвалжин төмөр дээр тоглож байгаад унасныг нь мэдэлгүй трактораараа дайрсан. Тэр үед сандарсандаа охиныг шатааж, ногооны талбайдаа булсан” гэж мэдүүлээд, цогцсыг нуусан газраа цагдаад зааж өгчээ. Тэрээр нэгэнт хэрэг нь илчлэгдсэн тул ганцаараа хэргээ үүрэхээр шийдэж, “Тракторыг миний хүү биш би жолоодож явсан” гэж гүрийж эхэлжээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ