Дэлхий нийтийн хөгжлөө дагаад манай улсад ч технологийн хөгжил асар хурдацтай хөгжиж байгаа. Ялангуяа цахим хэрэглээ цар хүрээгээ тэлэхийн хэрээр цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргүүд ч нэмэгдэх болжээ. Цахим орчны гэмт хэргийн цар хүрээ, арга хэлбэрүүд улам нарийсч, улс үндэстэн дамнан үйлдэгддэгээрээ бусад хэргүүдээс илүү хор хохирол дагуулдаг байна. Иргэдийг цахим залилангийн гэмт хэргийн хохирогч болгох, банкны болон цахим хаягт нь хууль бусаар нэвтрэх, хуурамч зар сурталчилгаа, линк ашиглан мэдээлэл авах, цахим мөрийтэй тоглоомд татан оролцуулах зэрэг гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгааг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас иргэдэд анхааруулж байна. Сүүлийн жилүүдэд бүртгэгдсэн цахим гэмт хэргийн тоо өсөж, 2023 онд 35.5 мянга гаруй, 2024 онд 44 мянга гаруй, 2025 онд 47.4 мянга гаруй, 2026 онд 30 мянга гаруй цахим гэмт хэрэг бүртгэгдээд байна.
Иймд цахим залилангийн хэргийн хохирогч болсон даруйдаа Цагдаагийн байгууллагын 102 дугаар болон Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын 5126566 дугаарт нэн даруй мэдээлэх ёстой аж. Ингэснээр таны алдсан мөнгөн дүнд хязгаарлалт тогтоож, цаашдын эрсдлээс сэргийлэх боломжтой болох юм. Мөн таны болон танай байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд кибер халдлага, зөрчил илэрвэл 113 тусгай дугаарт мэдээлж, цахим гэмт хэргийг таслан зогсоох боломжтой болно.
